Монголбанкны албан мэдээгээр энэ оны төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, урсгал дансны алдагдал урьдчилсан гүйцэтгэлээс 36.4 сая ам.доллараар өссөн бол хөрөнгө санхүүгийн дансны ашиг 33.5 сая ам.доллараар буурсан байна.
Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 1,438.1 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеэс 71 хувиар буурчээ.
Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 хувиар, багцын хөрөнгө оруулалт хоёр сая гаруй ам.доллараар буурсантай холбоотой аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83 хувь нь зээлийн эх үүсвэр, 17 хувь нь дүрмийн санд нийлүүлсэн хөрөнгө оруулалтын санхүүжилт байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.

С.Саранзаяа
Оллоо.мн
Оллоо.мн