Снөүбоардын УАШТ болно

Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм.

Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.

Монгол Улсад хөгжөөд арав гаруй жил болж байгаа ч жил ирэх тусам энэ спортод дурлан хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй гэх хүйсийн ялгаа байхгүй ба хэдий чинээ бага насандаа хичээллэнэ төдий хэмжээнд сайжирч, төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурдгаараа онцлогтой.

Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд 10 дахь улсын аваргаа шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.