Хэлсэндээ хүрмээр байвч хатавчинд дургүй
“Эр хүн хэл­сэндээ, эмээлт морь харай­сандаа” гэж үг бий. Тэгвэл эр хүний зан­гар­гаар хэлсэн үгэндээ хү­рэх­ийн тулд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тар­хиа багагүй гашилгах бололтой.

Тэрбээр өнгөрөгч тав­дугаар сард “ЭЗЭН-100” хөтөлбөр үр дүнгүй байх аваас өөрсдөө Засгийн газартайгаа хариуцлага тооцно хэмээн ам гарсан. Гэтэл сөрөг хүчнийхэн тухайн үед хэлсэн үгээр нь ороочих санаатай, улстөр дэх намрын шоугаа эхлүүлж байна. Тэд хэрвээ өөрсдөө хариуцлага тооцож чадахгүй бол бид гүйцэтгэнэ хэмээн ам уралдан хэлж байгаа.

Гэвч бүлгийн даргын хувьд нэгэнт хоёр жилийг ардаа орхисон Засгийн газраа гоочилж, юу юугүй бутраачих бодолгүй байгаа бололтой. Тиймээс “барьсан гэрээ нураачихаад, айлын хатавчинд амьдрах хүсэлтэй хэн байх вэ” гэх утгатай үгийг олон нийтэд дайсан биз.

Юутай ч Д.Эрдэнэбат гишүүн “дарга” гэж чанга дуугарахаас өмнө намынхантайгаа зөвлөлдөхийг илүүд үзэж байгаа бололтой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-09 11:17:54
    naad nuhur chini hujaa sh dee
    202.179.11.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-09 03:07:13
    Д.Бямбасүрэн гуай АН-ыг *Нутагаа худалдахад ч бэлэн бололтой * гэж хэлсэн байна лээ, үнэн шүү, энэ балай нөхрийг би зурагтаар улаан цайм гүлдийчихээд * Газрын хуулинд 100 жилээр гадаадынханд газар эзэмшүүлэх заалт байхгүй* гээд хтэнэгтэж байхыг нь харсан
    202.179.24.75
    Мэдэгдсэн Хариулах