Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзсан. Энэ үеэрээ хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, хуралдааны хуваарь гарсныг дуулгав. Тодруулбал, өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг УИХ-ын даргын дэргэд хуралдана. Харин ирэх даваа гарагт Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг иргэд, сонирхогч этгээдүүдийн төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхныг оролцуулж хийх аж.
Мөн ирэх долоо хоногт Тендерийн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголбанк, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулах төлөвлөөө гарсан байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн