Согтуу 207 жолоочийг илрүүлжээ
 
Энэ 7 хоногт  Тээврийн цагдаагийн алба нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна.
 
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 32 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
 
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож бйах үедээ осолд өртсөн байна. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд осолд ихээр өртөж байна.

Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 27 нь мөргөлдөх, 5 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 38 жолоочийг шүүхээр баривчилж ажиллажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дашаа 2019-02-17 04:54:44
    Арай ч дээ сэтгүүлч нар бичиг үсэг сурч, найруулга гэж даанч дээ . 0 насны хүүхэд яаж замын хөдөлгөөнд ордог байна аа ???? харгалзах хүнгй шүү ???????
    59.153.115.147
    Мэдэгдсэн Хариулах
  • sergetelee men edii biz dee?.... 2019-02-15 16:04:19
    Ulaanbaatariin dabchyyhan gydamjaar 207 sogtyy jolooch er emgyi l yygaan biz dee!!ene ylas oron mehjee!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах