Ахуйн хүрээний архидалт гэмт хэргийн үүр уурхай болж байна
Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар ахуйн хүрээний архидалт, ядуурал, ажилгүйдэл нь ямарваа нэгэн гэмт хэргийн үүр уурхай, шалтгаан болж байгаа талаар мэдээлж байна. 

Өнгөрсөн баярын өдрүүдэд ахуйн хүрээний архидалт, хувийн таарамжгүй байдлаас болж бусдыг хутгалж, гэмтээх амь насыг нь хохироох гэмт хэрэг цөөнгүй бүртгэгджээ.

Тухайлбал 60 гаруй настай эмэгтэй төрсөн дүүгээ хутгалж гэмтээн, мөн нөхрийгөө хутгалж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 07-нд Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай  61 настай эмэгтэй Ц нь архи уусан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э-г хутгалж, өөрийн нөхөр болох 63 Г-г хутгалж амийг нь хохироожээ.

Цээжиндээ хутгалуулсан хохирогч 60 настай Э нь биеийн байдал хүнд эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-15 06:29:39
    сүүлийн үед энэ авгай хүүхнүүд арайл бишээ архидана завхайрна эмэгтэйчүүдийн эрх гэж хашгирсаар байгаад одоо ийм л болж байна өнөө ичинноров одоо юу хэлэх вэ...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах