Оюуны өмчийн газраас 347 патент олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 428 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт нийт 347 патент олгожээ. Харин энэ оны 1 дүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 35 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 24 бүтээлд шинээр патент олгосны 14 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байсан аж.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 4 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна.

2018 онд бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 1072 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 1 дүгээр сард бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 112 иргэн мэдүүлэг гаргаснаас нийт 38 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.