“Таванбогд” группийнхэн шинжилгээний хариугаа захиалсан уу
Зайсанд байрлалтай түргэн хоолны сүлжээ дэлгүүр болох “KFC”-гийн тахинаас хордсон хүмүүсийн тоо 70 гарав. Одоогийн байдлаар 30 гаруй хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 нь хүүхдүүд байгаа бөгөөд хамгийн бага нь 3 настай хүүхэд байгаа юм. Цаашид дээрх тоо нэмэгдэж магадгүй. Энэ асуудал өндрөө авав.
 
Хэлтэй, амтай болгон шүүрч, шүүмжилж ярьж KFC-гээр дахин үйчлүүлэхгүй байхаар болов. Хоол нэртэй хортой бүхнээс нь татгалзахыг уриалж байгаа харагдана. Энэ бол зөв шийдэл. Хоолны хордлого гаргасан тул хариуцлага хүлээх ёстой.

Уг сүлжээг анх Монголд дэлгэрүүлсэн “Таванбогд” групп хариуцлага хүлээж, өвчилсөн бүх хүмүүсийн эмчилгээний төлбөрийг гаргах ёстой. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх салбарыг нь хаах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй. "Хоме плаза"-гийн урд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэнд хордлогын шинж тэмдэг илэрсэн талаарх мэдээлэл НМХГ-т иржээ.
 
Гэтэл ганцхан Зайсан дахь салбарын үүд хаалгыг хаах нь зохимжгүй. Яагаад гэвэл энэ байгууллага бүх түүхий эдээ нэг газраас татаж авдаг нь ойлгомжтой.
 
“KFC” Зайсан дахь салбарт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдээлэл хийлээ.
 
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ “KFC” Зайсан дахь салбараар 8,9,10 өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д  эмчилж байгааг тус байгууллагаас энэ сарын 12-нд мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр тус салбарт Хан-Уулын байцаагч нар томилогдож ажилласан. Ажиллах хугацаанд тоног төхөөрөмжөөс арчдас, хоолны дээж, ундны усны дээж авч шинжлүүлсэн. Мөн “KFC” Зайсан дахь салбарт ажилладаг 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээг авсан. Уг шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс  өгөөгүй байна. Уг зөрчил дээр зөрчлийн хэрэг нээж, прокурорын зөвшөөөрлөөр тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон.  

Үүнээс гадна “KFC” Зайсан дахь салбарын ажилтнуудад шинжилгээ хийсэн эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийж, хордлого юунаас болсныг нарийн шалгаж байгаа. Тухайн хордлого юунаас болсныг тогтоогүй байгаа учраас бусад салбарыг шалгахгүй байгаа. Бусад салбарыг шалгах хуулийн заалт ч байхгүй. Бүтээгдэхүүнээс болсон юм уу, юунаас болсон нь тодорхойгүй байна. Мөн тухайн ажилчдаас болохыг үгүйсгэхгүй.  Ажилчдаас хэн нэг нь  ямар нэг өвчний нян тээгч байснаас болсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэглэж байсан уснаас болсон уу, бусад тоног төхөөрөмжөөс нь болсон уу гэдгийг шалгаж тогтоохгүйгээр бусад газрыг шалгах үндэс байхгүй. Эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас бид бусад салбарт шалгалт хийхгүй байгаа. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 18-нд гарна” гэв.

Монгол дахь “KFC” түргэн хоолны газар нь үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог юм байна.

Дээрх мэдээллээс харж байхад уснаас хордсон байж магадгүй гэсэн. Тэгвэл хордлого авсан хүмүүсийн ярьж буйгаар ус, ундаа авч уугаагүй, Кока кола ундаа авч уусан гэж байгаа юм. Тахины махнаас хордсон иргэд яагаад ус болоод явчих уу.

Хэвлэлийнхэн хардах эрхтэй. Мөнгөтэй баян групп шинжилгээний хариугаа захиалсан юм биш биз дээ. Мэргэжлийн хяналтын байгууллага худалдагдсан юм биш биз дээ гэж хардаж байна. Хоёр хоногийн өмнө тахианы махнаас нитрит илэрсэн, халуунд тэсвэртэй бактери илэрсэн талаар мэдээлсэн бол энэ мэдээллийг өнөөдөр НМХГ-ын дарга Эрдэнэчулуун үгүйсгэж, уснаас хордлого гарсан ухааны юм ярьсан байна билээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага гарч болзошгүй эрсдлээс сэргийлэхгүй, зөвхөн олон тооны хүн хордлого авсан газартай л тулж ажиллана. Шинжилгээ хийнэ. Хуулиа барьж ажиллаж байна гэж тайлбарлах. Бүх газрыг нь хаах ёстой юм бишүү. Хаана хаанаа хяналт тавьж ажиллах ёстой биз дээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • П 2019-02-17 05:22:05
    Пизда баатарсайхан долоон уерээрээ хордож ух
    66.181.185.173
    Мэдэгдсэн Хариулах
  • №№ 2019-02-16 14:08:45
    Гэрэлээ төлбөрийг чинь өгье, энэ мэдээгээ устгачих. "Таван богд" групп.
    202.21.106.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-15 12:28:19
    харийн шашин харийн хоол монгол орныг сенеене хаана л бол нэг евгений зурагтай хоолны газрууд ууний оронд малынаа гэдэс толгойгоор монгол хоол закуска хийгээч
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-02-15 12:23:39
    ene setgvvlch hvnii vgiig yamar aimaar mushgij ooriinhooroo tailbarlana be. zvgeer medeellee ogooch ee. bvv dvgne
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
    • khaku 2019-04-13 14:34:28
      Өш санасан юм шиг айхтар бичээ вэ ясны атаач байж магад
      64.119.23.44
      Мэдэгдсэн Хариулах
  • Avilgal 2019-02-15 12:16:54
    Ene avilgachin avgaig baatarsaihan hudaldaj avchihsan l bn. Odo bur tahia buryygui huurhi muu ajilchin buruutai bolgoh geed bgan bn
    66.181.185.20
    Мэдэгдсэн Хариулах
  • fastfood 2019-02-15 11:20:09
    kfc-г бүр хаалаа гэж бодъё. оронд нь бүр заваан цайны газруудын хуушуур бууз?! бүр илүү их хордох биз. Би лав kfc, mcdonald, burgerking гм түргэн хоолонд дуртай...
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Арын ХААЛГА 2019-02-15 10:41:12
    АЙМААР АРЫН ХААЛГАТАЙ, ГОРМОНТОЙ НИТРИТТЭЙ ТАХИА ХОР , НИТРИТ ХИМИЙН БОДИСНЫ ХЭМЖЭЭ НЬ ХЭТЭРСЭН, ӨНДӨР ХЭМД ТЭСВЭРТЭЙ ЦУСАН ЁУУЛНЫН НЯН ИОЭРСЭН, ХЯТАД ТАХИА,
    182.160.34.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-02-15 10:30:32
    АТГ одоо л ажилладаг газар даа НМХГ-ын даргыг байцаагч нарыыг шалгаач
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-15 09:43:06
    Мэдээж Таван богдынхон НМХГ-ын даргыг хахуульдсан байх магадлал өндөр
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-15 09:39:54
    Энэ УБ хотын МХГ-ын дарга авгайг солих хэрэгтэй, аль ч засгийн үед байж л байдаг. Миеэгийн хүн олон жил болж байна даа, уул нь багш юм гэнэ лээ.
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • haha 2019-02-15 09:30:32
    tahiagaa yamar neg umaaer l bordson um bgaa biz.
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах