Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Уулзалтад эрдэмтэн судлаачид Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй” гэв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-16 05:11:57
    Үндсэн хуулиа өөрчлөх боломжтой үе дээ болдогсон бол 2 танхимтай хуралтай болохсон
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-15 12:20:29
    хэлэлцэж харагдаач их хурал тарах нь харин унэнд арай ойр харагдаж бна шуу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах