Улсын гарьд Б.Гончигдамба бөхийн байгаа “Болор цом”-ын эзэнд Б.Баттулгад бэлэглэжээ
Өнгөрсөн баасан гарагт Завханчуудын нэгдсэн золголтонд зориулсан үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өнгөрөв.

Барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ш.Уламбаяр, Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан нарын 56 бөх хүч сорьсноос Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Тэргэн нуур" ХХК-ийн бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба зургаа даван түрүүлж, Отгон сумын харьяат "Алдар" СХ ЗХ-ний 325-р анги, "Хаан даатгал" ХХК-ийн бөх, улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэжээ.

Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага Шүхэрийн Уламбаяр, Их-Уул сумын харьяат улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан нар шалгарлаа.

Б.Гончигдамба гарьд түрүү бөхийн бай буюу телевизороо өөрийн сумын харьяат “Болор цом”-36 наадмын тэргүүн байрын эзэн Базарсадын Баттулгад бэлэглэжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.