Утааны асуудалд салбарын сайд нь анхаарч байгаа нэртэй төсвийн мөнгийг үргүй зардуулж эхэллээ гэсэн мэдээлэл гарч эхлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хөдөө орон нутгийнхны утаа, агаарын бохирдолтой тэмцэж явсан бололтой. Улаанбаатараас илүү угаартай, бохирдол ихтэй аймаг, сумд нэлээд бий.
Ялангуяа Баянхонгор, Өвөрхангай аймаг утааны голомт болсон байгаа билээ. Тэгвэл утаатай аймгуудад утааг бууруулах зорилготой мөнгө шилжүүлсэн байна. Салбарын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр маш олон, өндөр дүнтэй гүйлгээнүүдийг хам хум, яаран сандран хийж БОАЖ-ын яаманд төсөвлөгдөж ирсэн хэдэн төгрөгийг талын нэг тараан шидэлжээ.
Нийслэлийн хэмжээнд утаатай тэмцэх ганц ч ажил хийгээгүй, ганц төгрөг ч зарцуулаагүй атлаа орон нутаг, аймгуудад тийм их хэмжээгээр цацсаны учир юу вэ гэж хардаж байна.
Тухайлбал, Н.Цэрэнбат сайд Архангай аймагт 100.0 сая, Увс аймагт 150.0 сая, Ховд аймагт 200.0 сая, Хэнтий аймагт 40.0 сая, Өвөрхангай аймагт 110.0 сая, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр 200.0 сая буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хуваарилж шилжүүлжээ. Ингэж зориулалтын бусаар зарцуулсан зардлуудыг юу гэж тайлбарлах вэ, салбарын сайдаа.
О.Гэрэл
Оллоо.mn