Б.Ганхайч, Г.Наранцэцэг хоёр алтан медаль хүртэв
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн өчигдөр Австрийн Оберварт хотод боллоо.

Энэхүү Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзлэв.

Тэмцээний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ.

Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.

Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна.

Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2019-02-26 02:48:25
    bayr hurgy
    119.40.99.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-17 14:32:11
    Баяр хургэе!
    103.26.193.63
    Мэдэгдсэн Хариулах