Архангай аймагт газар хөдөлжээ
Архангай аймгийн Өлзийт сумын нутанд өчигдөр өдөр 4,6  магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 7033105 утсанд Ѳлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээлэл 13.48 цагт ирсэн байна.

Ямаат баг нь Архангай аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд тус аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгджээ.

Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-17 04:12:55
    Энэ хөдлөлт яахав харина хот орчимд хүчтэй хөдлөх магадлал дөхөж байгаа үүнд анхаарахсан
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах