Эргэшгүй болж аав нь хэвтэрт ороход, ээжийгээ дэргэд битгий байлгаарай, гуйя
Монголын сод хүмүүн биеэ хурааж, тэнгэртээ дэвшээд 13 хоног өнгөрчээ. Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай шинийн нэгний билэгт сайн өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

Талийгаачийг Төв аймагт төрсөн нутагт нь хөдөөлүүлсэн билээ. Монголын утга зохиолын ноён оргил болсон түүний хувьд хамгийн сүүлд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хөтлөн явуулахдаа ихэд ядарч, туйлдсан байдалтай харагдсан бөгөөд ийн удалгүй хэдхэн хоногийн дараа өөд болсон юм.

Нэрт яруу найрагч, нэгэн цагт үр хүүхдүүддээ хандаж, дараах шүлгийг тэрлэснээ 2015 онд олон нийтэд уншиж сонирхуулж байжээ.

Эргэшгүй болж аав нь хэвтэрт ороход
Ээжийгээ дэргэд битгий байлгаарай, гуйя
Ээжийг чинь дэргэд байхаар
Эрхлээд үхэж өгөхгүй байж мэднэ аав нь 
Үйл нь цэнхэрлээд ирэхэд тороод ирж мэдэх
Үртэйгээ цуг нялхарсан хүн шүү аав нь
Ээжийг чинь жаргал даахтай болгосон
Зовлон даахтай болгоогүй ээ
“Тийм байж билээ” гээд
Үгүйлэхийн нэгийг хасах гэж бодсон минь энэ
“Тэгэж хэлж билээ” гээд
Шаналахын нэгийг хасах гэж санасан минь энэ
Эцсийн амьсгалаа татахдаа хань минь гээд
Энэлхийн нэгийг хасах гэж ирсэн минь энэ
Эргэшгүй явах болсон эцсийн ирмэг дээр
Ээжийгээ дэргэд битгий байлгаарай, гуйя
Ёсны өмнө эр сэтгэл гэнэт цөмөрч
Ёолж эрхлээд үхэж өгөхгүй байж мэднэ, аав нь…
"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хэсгээс, 2015 он гэжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-02-21 16:43:46
    Mongold hovorhon zayah gaihamshig magtah vg tsuuduh augaa yaruu nairagch mini bidendee ergen turuurei um maani bad mi hum
    103.229.122.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Tavilan 2019-02-20 19:52:33
    Hangalttai nasalsan. Har nyalhaaraa nasan ood bologchid l haramsaltai. Sain yaruu nairagch baisaan. Udaan ovdoj zovoogui bol sain bna
    172.58.142.147
    Мэдэгдсэн Хариулах
    • baaska 2019-06-16 17:20:34
      Хуц
      66.181.161.93
      Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2019-02-18 19:57:41
    Hun irdeg,butsdag horvoo
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2019-02-17 07:10:09
    Zassss hun bolgon l torj uhdeg. Bitgii hucheer orovduuleh geed yad.
    24.6.129.138
    Мэдэгдсэн Хариулах
    • baaska 2019-06-16 17:21:59
      chi hujaa bhaa
      66.181.161.93
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-02-18 01:02:48
      Medrel mal
      69.243.86.146
      Мэдэгдсэн Хариулах
    • Huc 2019-02-17 14:12:48
      Chamd hun uruvduh setgel baihgui hun sug l dee ci
      142.116.110.126
      Мэдэгдсэн Хариулах
    • Zzzzzz 2019-02-17 13:06:45
      Nerendee taarsan t1 amitan setgehui n hurtel iim bh gj malaas dir muu mal
      66.181.161.67
      Мэдэгдсэн Хариулах
  • Dambii 2019-02-17 05:46:03
    Tegvel iruuleed aaviigaa uguulehgui bailgah bsan bn shdee
    66.181.176.49
    Мэдэгдсэн Хариулах