Зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна
Аж ахуйн нэгж байгуллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 1 дүгээр саын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 6.2 тжрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өссөн байна.
 
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар 835.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 101.4 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр ту тус буурчээ.
 
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 1 дүгээр сарны эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.6 тэрбум төрөгөөр, өмнөх оны мөн үеэс 594.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж байна.

ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.