Шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс мэдээлэл хүлээн авч байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182, 183, 2019 оны 15 дугаар тушаалаар Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна.
 
Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт "Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхэлж байна.
 
Иймд доорх линкээр холбогдож, нэр бүхий хуульчдын мэдээлэлтэй танилцаж, холбогдох мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж эсхүл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү.
 
Мөн дээрх тушаалаар зарлагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчид нэр дэвшигчдийн “намтар судлах” шалгалтаар эхэлж байна.
 
Нэр дэвшигчдийн мэдээллийг http://www.judcouncil.mn/main/8491--.html ЭНД дарж үзнэ үү.
 
 О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-19 03:23:53
    Лүндэндоржийг ШЕЗ-өөс зайлаагүй тохиолдолд шүүгчид зөв хүн нэр дэвшинэ гэдэг ёстой байгүй дээ
    122.201.24.224
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-02-18 09:12:01
    шүүгч нарыг үнэхээр хуулийн хүрээнд ажилладаг хүн олж тавихгүй бол маш их хор уршиг учруулдаг жишээ бий шүү
    103.212.119.121
    Мэдэгдсэн Хариулах