Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт хийнэ
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт”-ыг Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийв.

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт”-ыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод тохиолдож болох болзошгүй аюулд ард иргэдийг бэлэн байдалд байлгаж, төр засаг, удирдлагуудаас авах арга хэмжээ нь тодорхой, байгууллагуудын хамтын ажиллагааг нь сайжруулах, аюулыг хохирол багатайгаар даван туулах зэрэг болзошгүй аюул нүүрлэхэд бид бодит байдал дээр манай улс ямар түвшинд байгааг дүгнэх зорилготой байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Нийслэл хотод зохион байгуулж байгаагүй. Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдэж байгаа. Тэр утгаараа энэхүү Энэ сургуулилалт Нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалт бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулна" гэв.

Нэгдүгээрт, нүүн шилжих дадлага сургуулилт. Энэ нь газар хөдлөлтийн үед орон сууцанд амьдардаг ард иргэд, аж ахуй нэгжүүдийг аюулгүйн цэг талбай дээр очиж байрлуулах юм. Ингэхдээ Улаанбаатар хотын бүх барилга байгууламж, орон сууц, аж ахуйн нэгжид байгаа хүмүүсийг нүүн шилжүүлэх хөдөлгөөнд оролцуулна. Тухайлбал, тухайн иргэн орон сууцнаасаа гараад ямар маршрутаар хэрхэн явж, аюулгүйн цэг талбайд очих вэ гэдгийг нь зааж гаргасан зөвлөмж хүргүүлэх юм.

Сургалтад оролцохгүй аж ахуй нэгж гэж байхгүй бөгөөд тус сургуулилалт нь хагас өдөр үргэлжилнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ч хүртэл түр хугацаагаар хаана.

Хоёрдугаарт, Нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилалт. Улаанбаатар хотод буй зургаан дүүргээс ямар нэгэн байдлаар сонгочихсон байх орон сууцны ард иргэдийг аюулгүйгээр аюулгүйн цэг рүү нүүн шилжүүлнэ. Тухайлбал, амралтын газар, аялал жуулчлалын цэгүүдийг сонгосон.

Гуравдугаарт, томоохон нэгдсэн эмнэлгүүд болон төрийн цэргийн байгууллагын эмнэлгүүдийн хээрийн эмнэлгийг нээж үзнэ.

Ингэснээрээ шат шатанд газар хөдлөлт болон болзошгүй аюулын үед авах арга хэмжээг зохион байгуулдаг талаарх туршлагыг суулгах юм. Бусад орныхон иймэрхүү томоохон сургалтуудыг их зохион байгуулдаг. 

Уг сургалтаар нийслэлийн бүх иргэдийг идэвхтэй хамруулах бөгөөд аюул ослын үед өөрсдийгөө болон өрх гэрээ хэрхэн хамгаалах, тусламж үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх талаар сургалт судалгааг илүү нарийн хийж, хамрах хүрээ том, цогц хэмжээний сургуулилалтыг хийхээр төлөвлөсөн байгаа аж.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.