Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өнөөдөр  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эхэллээ.

Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм. “АНС-19” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.