УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 287,614,335 төгрөг зарцуулна
Эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Тусгай эмнэлэгт буюу зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги салбар, хилийн отряд дахь эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагчид нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллагсадтай нэгэн адил анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаанд хамрагддаггүй байсан аж.

Иймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж өөрчлөн найруулсан байна.
Түүнчлэн дээрх хуулийн холбогдох хэсэгт “тусгай эмнэлэгт” тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол 5 жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тухай өөрчлөлт оруулжээ.

Мөн дугаарт Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай, Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон    зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, мөн хуулийн З1 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд 287 614 335 /хоёр зуун наян долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолоос гадна Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ажлын үнэлгээ шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-25 06:04:56
    Бид нэг баян улс шиг ажиллах сэтгэх юм өмнөх сонгуулиар таслуулсан хүнээ л гаргачихаж байгаач дээ
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-18 16:23:32
    Энэ сонгуулиа больчих. Ганцхан жилийн хугацаатай гишүүнээр яах юм бэ. Эсвэл 2016 оны сонгуульд өрсөлдсөн хүмүүсээс олон санал авч байсан дараагийн хүнийг нь та
    202.179.31.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-02-18 08:28:17
    Өмнөх их хурлын сонгуулиар 2-т орсон хүнээ авч байгаач дээ олон улсаас зээл аваад л сонгууль
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-18 08:16:15
    гарчигаа оновчтой тавьж бай терийн мэдээлэл сэтгуулийн шинэ дугаарт гэвэл болоо биз сонгуулийн зардал гэхээр чинь агуулга алга тэнэг юм уу согтуу юм уу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах