Монголын сагсан бөмбөгийн холбооны нэр барьж залилан хийж байна гэв
Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) маргаантай асуудлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст хоёр ойлгогддог. Энэ асуудал шүүхийн шатанд байсан тул бид өнөөдрийг хүртэл дуугүй байсан.

Оюуны өмч улсын бүртгэлээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий.

Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа аж.  Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан  байдаг.

Мөн тэд Монголын үндэсний олимпийн хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан” гэв.

Тиймээс тэд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж, албан бичиг хүргүүлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-20 07:01:56
    owoo bosgoogui bhad shaazgai yund suuhawdee uneniii ortoil bh tomchuud yuch hiij mednedee
    124.158.124.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-02-19 06:17:32
    Одоо болиочээ Цэвэрбалаа хууль бус юмыг та нар л хийж байгаа шдээ
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-18 09:07:01
    энэ нэг царай муутай амьтан дандаа л хэруул хийж байх юм енее с эрдэнэ гэж нэг хаан бий шуу дээ
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах