НББСШУ-ны байнгын хороо ажлаа тайлагнав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа. 2018-2019 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд НББСШУ-ны байнгын хороо 11 удаа хуралдаж нийт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, дагасан 2 хууль баталж, 5 харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, 5 хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Мөн тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг байгуулж, холбогдох яам, харьяа газарт Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна. 

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэл, үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт 2018, 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тодорхой чиглэлийг хүргүүллээ. 
2. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөлболовсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны 21 дүгээр тогтоолийг баталсан.

3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд ахлан ажиллаж байгаа юм байна.
П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.