Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм байна.
Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна” гэв.
Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж. Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж.
Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэхгүй
Татварын багц шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийсний дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Батнасан: Хүн бүр, аж ахуйн нэгж бүр адил тэгш үүрэгтэйгээр татвараа төлдөг болох шинэчлэлийг л хийх хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай. Өнөөгийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд гэж заасан нь чамлалттай тоо харагдаж байна.
МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкин дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог болох, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх зэрэг саналуудыг ирүүлсэн. Эдгээр саналуудыг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах боломж байна уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэх байх. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох боломжгүй. Олон улсад НӨАТ-ын болон худалдааны татвартай улс байдаг. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орнуудаас цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл гэдэг зарчим үйлчлэх ёстой. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл онолын суурь зарчмуудыг сайн тусгасан учраас УИХ-аар хэлэлцүүлэх явцад гишүүдээс үндсэн концепцийг эвдэхгүй байхыг хүсмээр байна. Манай улсын эдийн засаг ойрын арван жилдээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголтын тухайд одоогийн хуулийн хүрээнд эцсийн хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд байгаа. Цаашид төр эцсийн хэрэглэгч болох хэрэгтэй. Ингэвэл төрийн худалдан авалт, тендер бүгд цэгцэрнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгасан нь сайшаалтай байна. Ажлын хэсгийнхнээс хүсэхэд бид Татварын багц хуулийг дагалдан гарах 45 журмын төсөлтэй танилцмаар байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн