Өнгөрсөн онд хамгийн их дуулианд өртсөн яам бол яах аргагүй Зам, тээврийн хөгжлийн яам. Сар шинийн өмнө шинэ сайдтай боллоо.
Б.Энх-Амгалангийн хувьд салбартаа шинэ хүн. Нийслэлийн ИТХ-д хоёронтоо сонгогдсон Мишээлийн гэгддэг Б.Энх-Амгалан өнгөрсөн сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдож суусан. Түүнд нам нь ивээл хишгээ хүртээж, ийнхүү сайдын суудлыг “бэлэглэв”.
Зам тээврийн салбарын ямар ч туршлагагүй түүнийг салбар яам нь тийм ч тааламжтай хүлээж авсангүй. Энэ нь ч шалтгаантай нэр хүнд нь шороотой хутгалдсан яамныханд шинэ хүн биш шилдэг боловсон хүчин хэрэгтэй байв. Гэтэл худалдаа үйлчилгээний салбараас халиагүй, ХХАА-н тэргүүний ажилтнаас өөр гуншингүй нэгэн салбарыг толгойлохоор болчхоор хэн дуртай байх вэ дээ. Зам, тээврийн хөгжлийн яамныханд Б.Энх-Амгалан “нийслэл хүү” шиг л харагдаж байгаа. Үзээд буцаагаад өгье гэсэн ч түүнд энэ яамтай хамаарах зүйлгүй. Ямар сайндаа л шинэхэн сайд өөрийгөө мэргэжлийн гэж харагдуулахаар арга ядахдаа “Би жолоочийн хүүхэд” гэх вэ дээ? Арга л ядсан үйлдэл.
Шинэхэн сайдын намтар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
1999-2003 онд “World Trans” ХХК
2003-2005 онд “Улаан бутан” ХХК
2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
2008-2016 онд “Мишээл групп” ХХК
2008-2016 онд НИТХ
2015-2016 онд “Мишээл экспо”
2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
ШАГНАЛ
2010 онд Алтангадас одон
2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн