Ирэх долоо хоногт НИТХ хотын даргаа дахин сонгохоор хуралдана
НИТХ-ын ээлжит бус хуралдаан ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 26-ны 11.00 цагт болох аж. Уг хуралдаанаар нийслэлийн засаг даргыг сонгох асуудлыг дахин хэлэлцэж санал хураалт явуулна. Өмнө нь өнгөрсөн  нэгдүгээр сарын 16-нд НИТХ  хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. 

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнчулууныг батламжлахаас татгалзсан  хариугаа өнгөрөгч баасан гарагт хүргүүлсэн. Иймээс хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж, хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх ёстой юм.
 
П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-21 07:19:14
    ганц егуулбэр байхад л болоо шуу дээ мэдээ бичиж чадахгуй юм аа ирэх долоо хоногийн гуравдахь едер буюу энэ сарын хорин зургаан энэ тэр гэж эргуу амьтан пгоо