Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй иргэнийг хамруулжээ
Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчин болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж буй.
 
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байгаа.
 
Энэ талаар тус төвийн дархлаажуулалтын албаас тодруулахад “Менингококкт өвчний эсрэг вакциныг жилийн дөрвөн улиралд иргэд сайн дураараа хийлгэх боломжтой. Зөвхөн хаврын улиралд энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж вакцинжуулалт явагддаггүй. Одоогоор менингококкт өвчний эсрэг 1000 гаруй хүн вакцин хийлгээд байна” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.