Татварын багц хуульд ямар шинэчлэлт орж байгаа вэ
Манай улсад зах зээлийн эдийн засгийн харилцааны үеийн татвар 1990 оноос  хойш бий болжээ. 1992 онд Татварын багц хууль батлагдаж, 1993 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг юм. Татварын хууль тогтоомжийн дагуу тодорхой горим журмаар нь хураан авч, улсын төсвийг бүрдүүлж байна.

Харин Ардчилсан намын үед НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталж, эцсийн хэрэглэгчдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийх нь үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгийг буцаан олголт хэлбэрээр өгөх болсон. Ингэснээр татварын орлого хоёр жил дараалан өссөн дүнтэй гарсан юм. Харин энэ хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд, эдгээр хуулийн төслийг баталснаар татварын орчинд том реформ хийгдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
 
Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж. Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр  төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийхээр Татварын багц хуулийг өөрчлөхөөр төслийг УИХ-д өргөн мэдүүлээд есөн сарын хугацаа өнгөрсөн. Хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй. Тэгвэл иргэн бүрт хамаарах уг хуульд ямар өөрчлөлт орох вэ? 
 
Татварын ерөнхий хуулийн төсөлд: 
  • Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд:
  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно
  • X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд:
  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх         татварын хөнгөлөлт үзүүлнэ
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасна
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.
 
 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2019-03-28 07:46:35
    Х тайлан улирал бүр 60000 төгрөгний татвар төлөх нь хаашаа ч юм. Үйл ажиллагаа явуулаагүй орлого олохгүй байхад яасан гэж татвар төлж байгаа билээ
    59.153.85.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Жамц ах 2019-02-24 08:18:00
    Татвар төллөө гэд байгууллагууд муудаагүй. Эрх эдэлж байгаа бол татварын тайлангаа жилдд 4 удаа гаргаж үүрэг хүлээх ёстой. Жилд нэг гаргалаа гэхэд сайжрахгүй. ...
    64.119.19.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-22 08:34:07
    Зөрчлийн хууль яагаад байгаа юм бэ, Татвар төлөгчийн торгох аргыг л хялбар болгох гэсэн ойлголт уу? Зөрчлийн хуулиар татаж ТЕХ дээр бичнэ гэдэг бол буруу
    66.181.160.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-02-22 04:38:55
    Худалдан авалтынхаа 10 хувийг бүр үгүй юмаа гэхэд 5 хувийг буцааж авмаар байнаа. Татварын газрынхан иргэдээ арай л дэндүү шулаад байгаа юм бишүү.
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-02-22 02:07:50
    МАН ганц хийж чадаж байгаа зүйл ард түмний хармаа ухах би үхэхдээ хэрэглэх гэж хэдэн төгрөг хадгалуулсан түүний хүүнээс татвар авч байна
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
    • ? 2019-02-22 03:32:38
      Миеэ толгойтой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Сангийн сайд Чойжилсүрэн (Хурд)-ийн санаачлан батлуулсан хуулиар хадгаламжийн хүү татвартай болсон!!!
      64.119.18.41
      Мэдэгдсэн Хариулах