Хуурамч 100 ам.доллар илэрчээ
Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар хийж, гүйлгээнд нэвтрүүлэх тохиолдол мэр сэр гараад байна.

Цагаан сарын өмнө хуурамч 20 мянгатын дэвсгэртийг илрүүлсэн бол өчигдөр хуурамч ам.доллар илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр 16:30 цагийн орчим 19 настай эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616.....A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ, банкнаас мөнгө авахдаа хуурамч мөнгө эсэхийг сайтар нягталж шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2019-02-22 03:29:30
    Banknaas avahdaa yaj shalgaj baih ym boloo ?
    182.160.33.99
    Мэдэгдсэн Хариулах