“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр зарлалаа
Гэнэтийн үргүй зардал гаргасандаа харамсаж байсан тохиолдол танд бий юү? Юунд зарцуулсан нь тодорхойгүй нэг л мэдэхэд халаас тань хоосорчихсон байдаг уу? Та ингэхэд одоо болтол хадгаламж нээлгээгүй яваа юм биш биз? Эдгээр асуултад тийм гэж хариулж байвал та анхаарлаа түр нааш хандуулаарай. ХААН Банкнаас олон нийт, тэр дундаа залуусын санхүүгийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилготой “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг санаачлан АФА академитай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

   2019 оны 3-6-р сарын хооронд нийт 12 долоо хоног үргэлжлэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид санхүүгийн болон хувь хүний хөгжлийн сургалт зэрэг сонирхолтой олон арга хэмжээнд долоо хоног тутам хамрагдах юм. “Санхүүгийн манлайлал-2019” хөтөлбөрт оролцох залуусыг 2019 оны 3-р сарын 5-ныг хүртэл бүртгэх бөгөөд 30 оролцогчийг сонгон шалгаруулж, санхүүгийн зөв мэдлэг, арга барил олгох, санхүүгээ цэгцтэй төлөвлөх чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна. Түүгээр зогсохгүй өөрийгөө дайчилж, бусдыгаа манлайлсан нэг шилдэг оролцогчийг тодруулан Хонконгод сургалтад суух бүх зардлыг нь санхүүжүүлэх юм байна. 



 “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
22-35 насны:
  • Санхүүгээ зөв төлөвлөж, удирдах арга барил, дадалд суралцах чин хүсэлтэй;
  • Санхүүгийн нөхцөл байдалдаа өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсдэг;
  • Идэвх санаачилгатай, багаар хамтран ажиллах чадвартай;
  • Хөтөлбөрийн туршид бүрэн хамрагдах боломжтой хүмүүст нээлттэй байх болно.
Бүртгүүлэхийг хүсвэл:
  1. Онлайн бүртгэлийн хуудсыг ЭНД дарж бөглөнө.
  2. Эхний шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдон мэдээлэл авах бөгөөд шаардлагатай тохиолдолд ярилцлага хийн 30 оролцогчийг сонгоно.
 

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрт хамрагдсанаар та:
  • Санхүүгийн боловсролын мэдлэгээ дээшлүүлэх;
  • Өөрийн үнэ цэнээ өсгөж, хувь хүний хөгжилд суралцах;
  • Багаар ажиллах чадвараа сайжруулах;
  • Оффис тур хийх;
  • Танилцах аялал (Field trip) хийх;
  • Амжилттай CEO нараас туршлага судлах;
  • Сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох;
  • Нэтворкинг хийх;
  • Мэргэжлийн зөвлөгөө авах болно.
 
ХААН Банк улс эх орны эдийн засаг, иргэдийн санхүүгийн амьдрал, мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү ажлын хүрээнд санхүүгийн шийдвэр гаргалтад хамгийн их нөлөө үзүүлдэг, санхүүгээ удирдан залж яваа 22-35 насныханд чиглэсэн “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Бид зогсолтгүй бүтээсээр...
Бусдад түгээх
  • gplus