Оюутолгойн гэрээг хийснээс хойш Монгол Улс 50 их наяд төгрөгийн өрөнд орсон гэв үү
“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн"-өөс “Оюутолгой”- ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон ТУЗ-ын гишүүдэд өнөөдөр шаардлага хүргүүллээ.
 
Тус хөдөлгөөний зүгээс УИХ-ын даргын 2018-03-23 ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн ахлагч А.Эрдэнэбаяр, ерөнхий зохицуулагч Б.Жагар нар томилогдон ажиллаж байгаа. Энэ асуудлаар бид дараах саналыг гаргаж, шийдвэрлэхийн тулд ТУЗ-ын гишүүдийг уулзахыг шаардаж байна.
 
Шаардлагад :
 
Нэгдүгээрт: Оюутолгойн гадаад удирдлага хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээр хийлгэснээр ажилтнуудын эрс цалин буурсан талаар,
 
Хоёрдугаарт: Оюутолгойн гэрээг үзэглэснээс үүдэлтэйгээр өнөөдөр асар их хэмжээний өр зээл үүссэн асуудлыг авч хэлэлцэх,
 
Гуравдугаарт: Уурхайг ашиглаж дууссан хаалтын ажиллагааны дараа ухсан нүхэнд нь атомын цахилгаан станц барих, эсвэл цөмийн хог хаягдал булшлах нууц гэрээний тухай,
 
Дөрөвдүгээрт: Геологийн төв лаборатори болон улсын үйлдвэрийн газруудтай хууль бус нууц гэрээ үзэглэсэн хохирлын тухай,
 
Тавдугаарт: Оюутолгойн ордыг ашиглах явцад гүний цэнгэг усыг их хэмжээгээр хэрэглэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг асуудлаар бид компанийн ТУЗ-ын гишүүдтэй уулзая гэж байгаа. Уулзалтаар хамтын ойлголцолд хүрч, Монгол улс, ард түмэнд учирсан хохирол асуудлыг арилгах талаар ярилцаж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэхийг шаардлагад дурджээ.
 
Хэрэв энэхүү албан ёсны шаардлагыг үл тоож асуудлыг удаашруулах аваас бид танай байгууллагын үүдэнд удаа дараа суулт хийхээс гадна танай байгууллагаас гадуурхагдсан ажилчдын хамт цаашдын тэмцлийг өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Оюутолгойн гэрээ үзэглэгдсэнээс хойш 50 их наяд төгрөгийн өрөнд Монгол Улс орсон гэж тэд үзэж байгаа аж. Цаашаа үргэлжлүүлж ажилуулах юм бол 51 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой. Иргэн бүрт сард нэг сая төгрөгийн ашигтай ажиллуулах нөхцөл бий гэж тэд үзэж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-24 09:09:33
    Н. Багабанди гэж Хийгүй Бээжин хав царайлчихаад олиггүй новш Рио Тинтогийн бөгсийг долоогч урвагч юм
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-02-23 12:10:28
    ER N ENE BAGABANDID YU DUTLAA GEJ TEND SUUJIIDAGIIN.OMHII GAHAI L BOLJEEDEE.
    106.69.61.118
    Мэдэгдсэн Хариулах
  • 1234 2019-02-22 15:14:25
    гэрээг цуцлах хэрэгтэй бидний хүүхдүүд яаж өр төлөх вэ
    103.26.194.216
    Мэдэгдсэн Хариулах
  • э 2019-02-22 14:41:12
    Баялагаа луйварчдад ашиглуулчихаад дээр нь өрөнд орно гэдэг тань юу гэсэн үг вэ??Саяхан Загджав бичсэн бсан гадны улс баялагаа авсан тухай,ОТ-г шууд л хаалдаа!!...
    66.181.184.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-22 13:05:17
    Арай дэндэнээ.
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-22 11:52:00
    Үнэн бол оюутолгойг зогсоо
    103.212.118.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-02-22 10:28:06
    Газрын баялагаа ухуулчихаад Монгол улс өрөнд ороод л Хэлэх муу үг ч алга.
    211.36.141.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Эвий эвий 2019-02-22 07:55:32
    Сая шинэ жил, цагаан сар гээд баахан мөнгө үрчээд мөнгөгүй болсон юм байлгүй дээ. Эсвэл мартаар эхнэр нь шуб авч өг гэсийм байлгүй.
    202.126.89.61
    Мэдэгдсэн Хариулах
  • !? 2019-02-22 07:20:18
    Энэ хэдэн "сайн дурын уран сайханчид" бас юу ч билээ дээ!!! Яг шалгаж тогтоосон баримт нотолгоогүй хий хардсан юм ажилд нэмэр болохгүй дээ!!!
    64.119.19.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-22 07:02:31
    Зарим хүн хэдэн их наядын хувийн данстай болсон гэлээ
    203.91.115.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-22 06:51:36
    Саяхан хэл нь татачихсан юм шиг байсан
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • саваагүй нохой саран 2019-02-22 06:41:01
    Багабанди сард 100000 доларын цалин аваад дүлий хэлгүй болсон гэсэн одоо сохорч магадгүй бушуухан татаж авья хөөрхий зайлуул мөнгөнөөс болж байж магадгүй
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-02-22 07:03:46
      Да Ганболд гэдэг хүнийг яагаад ч билээ 7 удаа буцаасан гэдэг
      203.91.115.253
      Мэдэгдсэн Хариулах