Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 943 дуудлага хүлээн авчээ.
 
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байх бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байна.
 
Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
 
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажилласан байна.
 
Тиймээс хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр сургуульд нь явуулахгүй байхыг зөвлөлөө.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-22 08:52:04
    Хэзээний тоо баримт юм бэ тодорхой бичээч жилд юмуу сард уу өдөрт үү дэмий хүмүүсийг айдаст автуулах гээд байгаа м уу
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-02-22 07:54:44
    Сургууль эцэг эхчүүд хүүхэддээ гарцаар зөвшөөрөгдөх гэрлээр гарахыг зааж сргамаараа
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • KAMER KAMER 2019-02-22 07:36:10
    гарцны ногоон гэрлээр гарч байгаа явган зорчигчдыг дайрах шахаад урдуур нь улаан гэрлээр гардаг малнуудыг энэ камернуудаараа харж, хянаж чаддаггүй юм уу ?
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах