2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 172,134,584 төгрөгийн үнийн дүн бүхий 322,866 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD+14.99%) болон "Багануур" ХК (BAN+2.28%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" ХК (BUK-15.00%) болон "Талх Чихэр" ХК (TCK-4.45%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.27 хувиар буурч 21336.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,523,607,213,555.73 төгрөг боллоо.
Нэвтрэх