Бага насны хүүхдэд гар утас, зурагт үзүүлэх зохистой хэм хэмжээ ямар байх вэ
Эцэг эхчүүд өөрсдийн буруугаасаа болж бага насны хүүхдүүдээ гар утсанд донтуулдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл гар утас, зурагт үзүүлэх хэм хэмжээ гэж бий. Хэт их ачаалал авч үзсэнээс болж хүүхдийн хараа муудахаас гадна тархинд хүчтэй нөлөөлдөг байна.

Тэгвэл бага насны хүүхдийг гар утас, зурагт үзүүлэх зохистой хэм хэмжээ ямар байх талаар ДЭМБ-аас гаргажээ.

1-т 0-2 насанд зурагт, утас үзүүлэхээс зайлсхийх

(Энэ үед тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагдаж байгаа)

2-т 3-4 насанд өдөрт 15-20 минут

(Хийсвэр сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, шинийг танин мэдэх хамгийн оргил үе)

3-т  5-6 насанд өдөрт 15-50 минут

(Хүүхдэд итгэл үнэмшил тогтож, аливааг даган дуурайх үе)

4-т 6-7 насанд өдөрт 35-50 минут

(Анхаарал төвлөрөлт тогтох, үүрэг хариуцлага бий болох үе)

Энэ хэм хэмжээг хязгаарлаж тохируулаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал, бие бялдрын хөгжил аажим аажмаар доголддог.

Хүүхэд өдөрт дунджаар 2 цаг зурагт үздэг бол дэлгэцийн хараат болох, 4 цаг буюу түүнээс дээш үздэг бол донтолт үүсэх шалтгаан болдог. Дэлгэц, утасны донтолт нь архины, тамхины донтолттой яг ижил нөлөөг тархинд үзүүлдэг байна. Тиймээс бага насны хүүхдүүддээ гар утас, зураг үзүүлэхэд нь анхаарч байхыг зөвлөе. 

Эх сурвалж: ДЭМБ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.