С.Амарсайхан хотын дарга болох нь ээ

НИТХ өнөөдөр хуралдаж Хотын дараагийн даргыг сонсох асуудлыг хэлэлцэнэ.  Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна. 

Өмнө нь НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхын саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй. Улмаар удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцэж, намаасаа хассан. 

Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт шууд батламжлах хуулийн зохицуулалттай юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар НИТХ-ын төлөөлөгчид С.Амарсайханыг дараагийн Хотын даргаар сонгохоор саналаа нэгтгээд байгаа гэнэ. Угаас  Улаанбаатар хотын 1.5 сая иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын харилцан хамтын ажиллагаа, ойлголцол чухал. Өмнөх дарга С.Батболд ч үүнийг ухамсарлан ажлаа хүлээлгэн өгсөн. Иймээс намын Удирдах зөвлөлийн зүгээс дээрх чиг үүргийг хүлээж ажиллах хүнийг С.Амарсайхан хэмээн санал болгосон. Иймээс НИТХ дэх МАН-ын бүлгээс С.Амарсайхан итгэл үзүүлэхээр санал нэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

П.ГОО 

Оллоо.мн  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2019-02-26 11:01:12
    z
    27.123.213.82
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-02-26 10:59:08
    Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
    103.26.195.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-02-26 09:15:26
    Khurelsukh ingej khotiin ajild orj bgaa ni mash buruu shuu dee ter 45 khuraldaad l dargaa songokh kheregtei shuu dee
    66.181.185.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-02-26 09:14:01
    Болог болог
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-26 07:40:08
    Болж л байна, энэ нөхөр боловсрол гайгүй байх аа, Бас ч гэж юм хийгээд байж магадгүй
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ЕС=АС 2019-02-26 07:06:00
    Цулцгар банди дахин гарвал Ерөнхий сайдтайгаа тохирохгүй харшилдаад ажил явахгүй гацаж, эцсийн дүндээ улс нийгмийн болоод ард иргэдийн эрх ашиг л хохирно шүү дэ...
    64.119.19.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-26 06:37:42
    Болог ээ
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-26 06:27:34
    Ард түинийг их доромжилж байна шүү. Энэ 2-оос өөр хүн байдаггүй юм уу. Энэ Амарсайхан ах дүүгээрээ Монголыг идэж байгаа нь бас багадаад байгаа юм байх даа.
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-26 05:55:59
    Төрийн алба төрлийн алба болсны нэг жишээ л дээ.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-26 05:44:21
    за за би ч энэ хүнээр хотоо ч, ажлаа ч удирдуулмааргүй л байна.
    202.131.249.254
    Мэдэгдсэн Хариулах
  • NARAA 2019-02-26 05:36:04
    BUUN HULIGAANUUD, LUIBARCHID AMARSAIHANII AH NAR
    202.179.31.29
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar 2019-02-26 05:18:45
    arai chdee ene neg us gyisen nydtei xuuramch shunaliin tulamaar yax ve dee
    124.158.92.16
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-26 04:32:45
    туул голыг устгаж хотыг усуй болгосны шагнал хотын дарга болох нь шударга есуу шодорго топор уу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
  • төр бохир байна 2019-02-26 04:25:46
    Амарсайхан чинь ерөнхийлөгч Баттулгатай худ ураг болсон гээд байсан, Хүрэлсүх үүнийг мэдэж баймаар, эсвэл шинэ МАНАН үүсгэж бна уу
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-26 03:51:57
    Номын бодлого сөрж заалнаас нэр дэвшиж ИТХ-ын дарга болсон хэрэгтээ намаасаа хөөгдөөгүй байгаам уу? Намаас нь ядаж Туул голын барилгаа нураагаад ир гэж болоогүй...
    203.91.119.66
    Мэдэгдсэн Хариулах