Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд “Академич” цол хүртээнэ
Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд “Академич” цол хүртээнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж долоон эрдэмтэнд "Академич" цол олгохоор болжээ. 2018 оны арванхоёрдугаар сард болсон Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулсан байна. Академич цол хүртэх долоон эрдэмтэн: 1. Бүдээбазарын Авид 2. Бадрахын Бурмаажав 3. Содномсамбуугийн Дэмбэрэл 4. Сампилдондовын Чулуун 5. Очбадрахын Чулуунбаатар 6. Рүвжирийн Шагдарсүрэн 7. Халтарын Энхжаргал нарын эрдэмтэнд өнөөдөр Төрийн ордонд 11:40 цагаас цолыг нь гардуулж өгөхөөр товлосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч "Академич" цол хүртээж байх зарлигийг 2005 онд Н.Баганбанди ерөнхийлөгч гаргасны дагуу төрийн тэргүүн хэргэмийг гардуулж өгөх ажээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • академич 2019-02-27 06:33:42
    Шинжлэх ухааны академи, академчид энэ ер нь хэнд хэрэгтэй байгууллага, хэнд хэрэгтэй юу хийдэг АКАДЕМчид вэ. Академчид нь бүх насаараа сул цалин авдаг юм гэнэ. ...