Залуус эдийн засгийн талаар ярилцав
Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс “Монгол Японы хооронд тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт лекц, ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа. Тус лекц, ярилцлагын зочноор Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол – Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Т.Хасбаатар оролцож, “Монгол Японы хооронд тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт лекцийг уншсан юм.
        
Тэрбээр Монгол Улс Япон шиг дэлхийн өндөр хөгжилтэй орны хэмжээнд очиход залуучуудын цэгцтэй мэдлэг, мэдээлэл боловсруулах чадвар, гадаад хэл гээд өөрийгөө хөгжүүлэх ур чадвараас хамаарахыг онцолж байна. Мөн багаар ажиллах чадвартай байж хамтдаа хийж бүтээхийг чухалчилж, Дэлхийд эдийн засгаараа хоёрт ордог Японоос суралцах том боломж байгаа талаар Т.Хасбаатар залуустай хуваалцсан юм. 

Лекц ярилцлагад АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубын гишүүд, МУИС, СЭЗДС, ОУЭЗБДС, МҮДС-ийн оюутан залуус оролцож, Японы эдийн засгийн талаар яриа өрнүүллээ. “Хөгжил” клуб сар тутам салбар бүрийн төлөөллийг урьж лекц ярилцлагыг зохион байгуулах ажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • klj 2014-09-09 09:19:49
    erdemtdinhe ugig sonsohgui bhad ta nar yamr medleg hurilmtluulsan gj ... ich ich
    202.131.229.146
    Мэдэгдсэн Хариулах
  • хасбаатар ч гэх шиг 2014-09-09 08:22:46
    энэ хасбаатар гэж гахай юугаа мэдэх вэ дээ
    202.21.111.198
    Мэдэгдсэн Хариулах