Шинэ төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шав тавих ёслол болно
08:30 цагт  Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтын зөвлөгөөн  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын тамхимд эхэлнэ. 2018 онд улсын хэмжээнд зоонозын өвчин судлалын байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн байдлаа хамтдаа үнэлж, 2019 оны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Утас: 88106649

09:00 цагт Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно. Хуралдаанаар: 1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай 4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

09:00 цагт  Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтын зөвлөгөөн  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын тамхимд эхэлнэ. 2018 онд улсын хэмжээнд зоонозын өвчин судлалын байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн байдлаа хамтдаа үнэлж, 2019 оны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно.
Утас: 88106649

10:00 цагаас /Баруун 4 замын ойролцоох/ “Рамада” зочид буудлын 5 давхарт “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, Авто тээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, аялал жуулчлалын 40 гаруй компани оролцоно. Утас: 9909-1674, 8611-4818

10 цагаас Сүхбаатар дүүргийн хурлын их танхимд "Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай" сэдэвт сургалт зохион байгуулна. Тус сургалтыг НМХГ-аас зохион байгуулах бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдана. Холбогдох утас:91887887,99011585

10.00 цагаас  Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс энэ оны хоёрдахь хэлэлцүүлгээ зохион байгуулахад бэлэн боллоо. Хэлэлцүүлэг олон нийтийн анхааралын төвд буй "Эрдэнэс Тавантолгой"-н IPO ба НОГДОЛ АШИГ" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, 1072 ширхэг хувьцаатай холбоотой хамгийн сүүлийн үе мэдээ, мэдээллийг энэ үеэр танилцуулна. Иргэдээс ирсэн асуултад холбогдох талууд хариулт өгнө. Хэлэлцүүлэгт "Эрдэнэс Тавантолгой" компани болон Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаас, төлбөр тооцооны төв, хөндлөнгийн судлаачдын төлөөлөл оролцохоор байгаа. Хэлэлцүүлэг Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй Засгийн газрын 11-дүгээр байрны Дугуй танхимд болно.  Холбоо барих утасны дугаар: 9908-2638

11:40 цагт  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ТӨСӨЛ”-ийн шав тавих ёслол болох тул сэтгүүлч та бүхнийг сурвалжлахыг урьж байна. Нээлтийн ёслолд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайми болон засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно. Жич: БХБЯ-ны үүднээс 10:00 цагт унаа хөдөлнө. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Төв цэвэрлэх байгууламж Холбогдох утас: 88010867, 80189929

15 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Б танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд явагддаг дэлхийн тусгай олимпын наадамд оролцохоор явах гэж байгаа Монголын баг, тамирчдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзана.

15:00 цагт  МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд АНУ-ын Аласкын их сургуулийн Профессор. Др. Жон Даффи -д хүндэт докторын цол олгох үйл ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд болон Монгол дах АНУ-ын элчин сайд, тус яамны төлөөлөл оролцох тул хэвлэл мэдээллийг нээлттэй урьж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.