Тусгай сангуудтай хамт ЖДҮ-гийн хэргийг “татан буулгах” уу

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн  тогтоол баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргав. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг сангийн үйл ажиллагаа ийнхүү хаагдаж байна.  Мөн зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвийн гэж үзжээ.

Түүнчлэн тусгай сангуудын шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байжээ. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байсныг тогтоожээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.

Ийнхүү Сангийн яамнаас тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж, Засгийн газраас тогтоол ч батлууллаа. Гэхдээ сангуудад хийсэн шалгалтад олон нийтэд сэтгэл дундуур байна. Уг нь ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан хэрэг илэрсэн  учраас шалгалтыг явуулах болсон билээ.  Засгийн газар өчигдөр ЖДҮ-гийн асуудлыг шалгаж, түүнтэй холбоотойгоор тогтоол гаргах байв.  Гэсэн ч хавтгайруулан шалгасан дүнгээ танилцуулж, хаа хамаагүй долоон санг татан буулгах шийдвэр гаргасан нь ЖДҮ-гийн асуудлыг намжаах хэлбэр төдий л үйл явдал боллоо. Тухайлбал,   Засгийн газрын өрийн баталгааны санг татан буулгалаа. Энэ сан нь 2015 онд байгуулагдсан байна.  Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.13-т Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна хэмээн заажээ. Энэ нь эрсдлээс сэргийлэх сан байсан юм. Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутамд, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах үндсэн чиглэлтэй байв. Гэвч энэ сан ЖДҮ-гийн хөлд үрэгдэж татан буугдав.

Мөн Монгол судлалыг дэмжих сан 2013 онд байгуулагдсан. Тухайн үед Америк, Герман, Англи зэрэг орны Монгол судлалын зарим төв хаагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан байдаг.  Тиймээс Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гарган Монгол судлалыг төрийн бодлогоор хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх сан байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, байгуулсан байдаг.

Ийнхүү сангуудад хийсэн шалгалт нэрээр ЖДҮ-г хаах тоглолтыг Засгийн газар хийж байна.  Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний  зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-03-01 12:38:16
    АРАЙ ТИЙМ ЮМ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ШУДАРГА ЮМ ЯРИЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ ДАРГА БОЛСОН ДОО. ХАРЖ Л БАЙ ХҮМҮҮСЭЭ.
    64.119.16.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-28 03:09:46
    хурэлсух оюун эрдэнэ хоер чинь хоеулаа ждучин 1990 оны емч хувьчлалыг шалгах юм бол 1911 1921 1924 1937 оны уйл явдлуудыг ч гэсэн шалгах хэрэгтэй
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2019-02-28 02:29:17
    Сангуудын талаар ЗГ хуралдахдаа төрийн өндөр албан тушаалтнуудынхаа луйврыг яаж шийдэх талаар ярьдаггүй юмуу.
    64.119.25.24
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-28 01:57:58
    хурэлсух баттулга нарын багт ажиллах гол шалгуур нь тереес хулгай хийсэн байх еереер хэлбэл хулгайч луйварчин байх юм биш уу амарсайханаас эхлээд
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах