Маргааш
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар сарын 1-нд УДЭТ-ын тайзнаа маргааш нээлтээ хийнэ. Нийгмийн уянгын гэх тодотголтой “Бүсгүйн зурвас”-ыг хэрхэн бичиж, тайзны бүтээл болгосон тухай жүжгийн багийнхан болох УДЭТ-ын уран бүтээлчид сэтгүүлчдэд “тайлагнав”.


 
Н.Наранбаатар: Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна
 
“Бүсгүйн зурвас” жүжгийн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар:

-Бид аливаа зүйлийг таньж мэдэхгүй байна. Нийгмээ таньж мэдэхгүй байна, хүмүүсээ таньж мэдэхгүй байна, нэг нэгнээ таньж мэдэхгүй байна, нэг гэрт хамтран амьдарч байгаа гэр бүлийн хүнээ таньж мэдэхгүй байна, төрүүлж өсгөж байгаа үр хүүхдээ таньж мэдэхгүй байна. Энэ бол эмгэнэл. Эцэстээ хүн өөрөө өөрийгөө таньж мэдээ больсон. Гэтэл өөрийгөө таньж мэдээгүй хүн биднийг жолоодож явна гэдэг бол эмгэнэл. Бид хүнийг таньж чадахгүйгээс сонголт хийх чадахгүй байна. Танин мэдэхгүй маань хөгжихгүй, мэдэхгүй. Нэг үгээр хүний амаар нүд хийж байна....

...Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна. Үүнийг хийхээр УДЭТ-ын уран бүтээлчид, албан хаагчид хүч хөдөлмөрөө зориулаад үзэгч олондоо өргөн барихад бэлэн боллоо.

МУГЖ Б.Жаргалсайхан: Хүнээс гарч болох бүхий л дүр Архайн дүрээр гарна



Миний хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүр тоглож байгаа. Хүн гэдэг амьтан сайн муу янз янзын ааш араншинтай. Хүнээс гарч болох бүхий л дүр Архайн дүрээр гарна. Хүний энэ бүх ааш аяг юунаас болж гардаг юм бэ, ямар нөхцөл байдал нөлөөлдөг вэ гэдгийг нийгэмдээ харуулахаар ажиллаж байна.

“Бүсгүйн зурвас” жүжгийн тухай

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгуй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочлоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итгэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ" гэж бодож байсан Итгэлийн урам зориг бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн" оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайллын өмнө түүнийг аваачив.

“Нууц" нь, “Үнэн" нь хаана байсныгжүжгмйн өрнөлөөс тольдоорой..



 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.