“Эко алтан заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч, дөрвөн хүн амь насаа алджээ
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн хөрс цөмөрсөн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас дөрвөн хүн нас барсан бол дөрвөн хүн нурангинд дарагдсан байдалтай байгаа аж. Тус уурхайн зүгээс энэхүү ослын нуун дарагдуулахаар жолооч, ажилчдаа хөл хорионд оруулсан тухай эх сурвалж мэдээллээ. 
Хамгийн сүүлд авсан мэдээллээр осол гарсан уурхай руу Төв аймгийн Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын хамтарсан  бүрэлдэхүүн хөдөлсөн байна. 10-аад машин дарагдан жолооч нар амь насаа алдлаа. Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж байна гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

"Эко Алтан Заамар" ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгаж байгаа асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-01 09:41:59
    "Хөрс цөмөрөөд" байхдаа яахав дээ.Алтанд шунаж эгц өндөр хана бүхий шуудуу ухаж уул уурхайн ашиглалтын горим зөрчиж ,хана үүсгэж нуралт бий болгосон байна....
    66.181.183.126
    Мэдэгдсэн Хариулах