Махан бvтээгдэхvvн гоо сайханд хэрхэн нөлөөлдөг бол...
Загасны мах:
Залуу сайхан, толигор арьстай байя гэвэл загасны мах идэхийг зөвлөе. Учир нь, загасны маханд арьсыг уян зөөлөн болгодог бодис бий. Япон эмэгтэйчvvд толигор цэвэрхэн арьстай байдаг нь vvнтэй холбоотой. Судлаачид өдөр бvр 100-200 гр загасны мах идвэл долоо хоногийн дараагаас л нvvрний арьс мэдэгдэхvйц сайжирна гэдгийг зөвлөж байна.

Тахианы мах:
Арьсыг цайруулж, vсний өнгийг сэргээнэ. Тахианы маханд ядаргаа тайлах бодис бий тул тогтмол хэрэглэдэг эмэгтэйчvvд тамир тэнхээ сайтай байдаг. Мөн уураг, амин хvчил ихээр агуулагддаг тул хvний vс, арьс, хумсны эрvvл мэндэд ашигтай юм.

Гахайн мах:
Шингэц сайтай мах. Өөх нь амьтны гаралтай махны өөхтэй харьцуулахад царцдаггvй тул бие организмд хэрэгтэй. Гахайн мах ихэвчлэн хэрэглэдэг хvмvvсийн арьсны тослог нь тэнцвэртэй, vрчлээтэх нь бага, толигор байдаг. Нөгөөтэйгvvр, эмч нар төмрийн дутагдалтай хvмvvст гахайн мах идэхийг зөвлөдөг. Гахайн маханд төмрийн агууламж өндөр учраас тэр. Зэрлэг гахайн элгийг элэгний өвчинд хэрэглэдэг гэдэг нь оргvй зvйл биш шvv.

Vхрийн мах:
Vхрийн маханд их хэмжээний цайр агууллагддаг. Иймээс тогтмол хэрэглэдэг хvний арьсны тосыг тэнцвэртэй байлгаж, бодисын солилцоог сайжруулж, царайг тань өнгөлөг, сайхан болгодог. Хэрвээ vхрийн махыг бөөрөнхий сонгинотой хольж идвэл нvд, хамрын орчмын арьс улайхаас сэргийлж чадна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.