Солонгост ажиллах иргэд өнгө ялгах чадвараа шалгуулна
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. 

Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар гэх мэт хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Тодруулбал, онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 онооноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан 1 дэх шалгалтад тэнцүүлэх бөгөөд 1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2дахь шалгалт авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулах юм.

2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасах юм.

Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасаны дараа бүртгүүлэх аж.

Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасах тогтолцоог хэрэгжүүлэх юм байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-01 09:29:28
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан т...
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
    • VJ 2019-03-01 13:41:45
      ЗА БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА НАМЫН БОДЛОГО ЯРЬ ЧИ АРДЧИЛАЛ БАЙГАА БОЛОХРООР ИНГЭЖ ХУЦАЖ БАЙЖ ХЭНИЙ ТУХАЙ ЯРИАД БАЙГАА ЮМ ӨӨРӨӨ МАГААШ ЯАЖ АМЬДРАХ ТАЛААР БОДООРЛЙ
      66.133.76.53
      Мэдэгдсэн Хариулах