Гурван “Маа” гэнэтийн бэлгээ задаллаа
Гавьяат жүжигчин Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа гурвын хамтарсан “Сүүн аялгуу” нэртэй тоглолт болоход зургаан хоног үлджээ. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байна.

Тоглолтынхоо талаар тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, гэнэтийн бэлгээ сонсогч фэнүүддээ задаллаа.

Гурван “Маа” ардын дууны цоморлиг хийсэн бөгөөд дан “Маа” нэртэй ардын дууг хамтран дуулсан байна. Тодруулбал, Хандирмаа, Сүнжидмаа, Алгирмаа, Аранжидмаа, Дүүриймаа гэсэн таван дууг хамтарчээ.

Уг уран бүтээлийн хөгжмийн найруулгыг Аранзаа буюу Бат-Эрдэнэ хийжээ. Хөгжмийн дууны найруулгыг шинэлэг, орчин үед өөр хэлбэрээр дуулсан нь их сонин содон болжээ. Клипний зураг авалтыг чанарын өндөр түвшинд хийхийн тулд олон хоногийн хүч хөдөлмөрөө шингээсэн талаар дуучид сонирхуулав. Клипийг ардын ёс заншил, уламжлалт зан заншлыг орчин үеийн этник хэлбэрт оруулан хийжээ. Ийнхүү өнөөдөр шинээр хийсэн уран бүтээлийнхээ клипийг задаллаа.

Х.Болормаа, Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар 2012 онд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” нэртэй хамтарсан тоглолтоо хийснээс долоон жилийн дараа дахин хамтарч, уран бүтээлийн сангаа олон сайхан ээж, эх үрийн хайрын дуу бүүвэйн дуугаар аривжуулсан байна.

Жишээлбэл, “Ээжийн бүүвэйн хорвоо”, “Эхийн ариун сэтгэл”, “Амин заяат үр” “Бодол”, “Бурхан гэдэг зөвхөн ээжүүд”, “Хүлээсэн учрал”, ардын дууны попури зэрэг 10-аад дуэт дууг өөрсдийн өнгө аяс, хөгжмийн найруулга утга уянгаар чимж дуунд дуртай олон түмэнд нэгэнт хүргэжээ.

Тэд хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан нь их учир шалтгаантай. Шинэхэн ээжүүд болж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн байсан ч ийнхүү энэ жилээс эхлэн хамтарсан уран бүтээлээ дахин эхлүүлж дуугаараа олон залууст, төрүүлж өсгөсөн ээжийгээ, үр хүүхдээ, ханиа, хайртай бүсгүйгээ хайрлан амьдрахын утга учир, амьдралын үнэ цэнийг мэдрүүлэн үлгэр жишээ болохоор уран бүтээлдээ шаргуу оржээ.

Зургаан хоногийн дараа буюу гуравдугаар сарын 7, 9-нд болох дуучдын хамтарсан хоёр дахь тоглолт бүсгүйчүүдээ, ээжүүдээ магтан дуулж, хайрласан хамгийн сайхан тоглолт байх болно гэдэгт итгэж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сараа 2019-03-02 00:06:17
    Эцэг эхийн өгсөн нэр нь явдаггүй ээ, Гавьяат байгаад ч хэрэг нь гардаггүй
  • Од 2019-03-02 00:02:45
    Аргаа барах юм даа
  • Soy 2019-03-01 23:06:00
    Хөдөөний оркууд тэндээ очиж амьдраасай,,,,,,,,,,,
  • зочин 2019-03-01 10:28:56
    дэрсмаа, дэлдэнмаа, дэлэнмаа гээд онигоо гарсан бсан. Амжилт хүсье
  • Ha 2019-03-01 09:02:06
    Beleg meleg ch geh haltar 3 n baachka mongo oloh gej l orilj bgaa biz.