Украины шүүх авлигын эсрэг хуулиа хүчингүй болгов

Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.

Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс Лхагва гарагт (27/II) дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдлаа.

Уг хуулийг ОУВС-аас зээл авах нөхцөлийн дагуу 2015 онд баталж, тухайн ондоо 17.5 тэрбум ам.долларыг Украин улсын реформыг дэмжихээр олгож байжээ.

Харин ерөнхийлөгч Петро Порошенко авлигын эсрэг шинэ хуулийн төсөлд ажиллах албаны хүмүүст заавар, зөвлөгөө өгөх, парламентаар яаралтай батлуулах тал дээр анхаарахаа илэрхийлсэн бол, энэхүү үйл явцтай зэрэгцэн зуу зуун тэмцэгчид тус улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд авлигыг эсэргүүцэн жагсчээ.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.