БНХАУ-ын Улс төрийн зөвлөлийн Үндэсний хорооны чуулган эхэллээ

БНХАУ-д тулгараад буй санаа зовоосон асуудал, хэрэгцээ шаардлагыг гүнзгийрүүлэн судлахыг уриалсан тус улсын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны 13 дахь удаагийн  чуулган өчигдөр эхэллээ. Чуулганы эхэнд байгууллагын үйл ажиллагаа болон ажлыг нь сайжруулахад тулгарах бэрхшээлтэй холбоотой тайланг танилцуулсан байна. Үндэсний хорооны дарга Ван Ян хамгийн их санаа зовоож буй хүрээлэн байгаа орчин, ядуурал, эдийн засгийн хямралтай тэмцэх асуудлыг хэлэлцэхийг уриалжээ.

БНХАУ-ын энэ байгууллага нь 2000 гаруй албан хаагчтай юм байна. Үүнд бизнесмен, өөр өөр намын цэрэг, ажилчин, тариачин, бага үндэстэн ястан, шашны төлөөлөл, тусгай захиргааны бүс болох Гонконг, Макаогийн төлөөлөгчид багтдаг аж. Тэдний үндсэн үүрэг нь улсын асуудлыг зохицуулахад зөвлөгөө өгөх юм. БНХАУ нь  дотоод бодлогодоо ажлын байр бий болгох, хувийн компанийн  хэлэлцээрийн нөхцлийг сайжруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хэрхэн тогтворжуулах бодлогоо тодорхойлох зэрэг олон асуудлыг ярилцаж, шийдвэрт хүрэх шаардлагатай байгаа юм байна. Харин гадаад бодлогодоо хэдийгээр сүүлийн үед хоёр орны хооронд өрнөсөн маргааныг шийдвэрлэхэд ахиц гаргаад байгаа ч АНУ-ын дэгдээсэн худалдааны дайн эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа ажээ.

 “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.