Сард 500-аас дээш хүн Солонгост хууль бусаар оршин суухаар үлдэж байна
Монголд суугаа БНСУ-ын элчин сайдын яамд  өдөрт 700-800 хүн визийн хүсэлт өгч байна. Үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн хүмүүс дундаас сард дунджаар 500-аас дээш хүн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа аж. Иймээс БНСУ-ын элчин сайдын яамнаас визийн материалыг илүү нарийн шалгах шаардлагатай байгааг дуулгасан байна. Иймээс өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан материалууд болон хойшид визийн хүсэлт өгч буй Монгол иргэдийн визийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулагдах болсныг мэдэгджээ.

Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох юм.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баадай 2019-04-02 05:24:41
    2 улсын хооронд визагүй болчихвол ингэж олноор үлдэхгүй дээ. Нэг гарсан бол дахиад яагаад ч гарч чадахгүй гээд 800 хүнээс 500 нь үлдээд байна шдээ
    192.82.66.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-05 22:33:04
    Ард иргэдээ ажлаар хангаж чадахгүй арчаагүй хувиа бодсон ховдог шунхан сайд дарга нараас болж монголчууд зовж байна.Бүгдийг нь жагсааж байгаад шүрших юмсан
    66.181.161.62
    Мэдэгдсэн Хариулах