Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав.

Сурагч З.Мишээл, Г.Эрдэнэчимэг нар Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монгол  бичгийн хэрэглээг бий болгох зэрэг  асуудлуудыг хөндсөн захидал бичсэн учир ийнхүү уулзаж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авсны сацуу дугуйлангийн үйл ажиллагааг сайшаагаад “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гээд Шадар сайдын харьяа “Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-05 11:16:37
    монгол бичгийг сонирхсон нь сонгон судалдаг болмоор юм. хүн өөрт хэрэг болохгүй юмыг судалж цагаа үрэх хэрэг байхгүй. кириллээр л зөв цэвэр бичдэг байвал барав....
  • эжн 2019-03-05 09:46:02
    Энэ нэг Энхтүвшин гэж заваан юм хүүхдүүдээр улс төр хийхээ болимоор юм. Доор нь хийх ёстой, үүрэгтэй өчөөн мануухай нь хэрүүл хийж, хор хутгахаас өөрийг мэдэхгү...