HUAWEI дахин нэг тагнуулын хэргээр шүүхэд дуудагдлаа
Сүүлийн жилүүдэд Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Huawei компани нь хууль бусаар тагнуулын хэрэгт оролцсон гэх мэдээллүүд АНУ, Их Британи, Австрали, Энэтхэг, Малайз болон Индонез зэрэг улсуудад гарч, шүүх хэрэг нь үргэлжлээд явж байгаа талаар олон эх сурвалж мэдээлдэг. Саяхан буюу 2014 оны 9 сарын 2-нд АНУ-ын T-Mobile компани Хятадын гар утас үйлдвэрлэгч Huawei-г шүүхэд өгсөн байна. Учир нь Huawei нь T-Mobile-ын ханган нийлүүлэгч бөгөөд нууц хадгалах тусгайлан байгуулсан гэрээгээ зөрчин  T-Mobile-ын шинээр зохион бүтээж буй роботын зарим хэсгийг болон бусад технологийн нууцыг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдаадбайна. Энэ хэргийг АНУ-ын Сиател мужийн холбооны хэргийн шүүх шалгаж байна. Мөн T-Mobile компанийн мэдэгдэж байгаагаар Huawei компанийн ажилчид тус компанийн Bellevue дэх лаборатори руу хууль бусаар нэвтрэн Таппи (Tappy) нэртэй ухаалаг утасны тестер роботны үйлдлийн систем болон загварыг хулгайлаад зогсохгүй тус роботны загвар, програм хангамжийн хэсгүүд болон нууцлалын зарим хэлбэрийг Huawei компани өөрийн бүтээгдэхүүндээ ашигласан хэмээн буруутгагдаад байна.
(эх сурвалж: http://seattletimes.com/html/businesstechnology/2024470044_tmobilehuaweibuzzxml.html)
 
Нэмж тодруулахад, сүүлийн нэг жилийн байдлаар Huawei компанитай холбоотой иймэрхүү хэргүүдийг Google-с хайж үзэхэд дараах илэрцүүд гарч байсан юм. Тухайлбал,
  • 2014 оны 2 сарын 6-нд Энэтхэгийн BSNL үүрэн холбооны байгууллагын дотоод сүлжээ рүү Huawei компанийг хакердсан гэж үзэн Энэтхэгийн засгийн газар шүүхэд хандсан талаар Энэтхэгийн хэвлэл мэдээллээр цацагдсан байна. (http://in.reuters.com/article/2014/02/06/india-huawei-hacking-idINDEEA1508620140206
http://timesofindia.indiatimes.com/tech/tech-news/internet/Huawei-facing-probe-for-hacking-BSNL-network/articleshow/29909426.cms?referral=PM)
  • 2013 оны 12 сарын 17-нд BBC агентлагын мэдээлсэнээр Huawei нь өөрийн тоног төхөөрөмжөөр дамжуулан кибер тагнуул хийж байж болзошгүй талаар мэдээллэж байсан байна.http://www.bbc.co.uk/news/technology-23355950
  • 2013 оны 7 сарын 10-нд  Телеком Малайз компани /ТМ/ нь тагнуулын халдлагад өртсөн байна. Малайзын Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хэрэгт Huawei компанийг холбоотой гэж үзэж байгаа юм байна. http://www.malaysianwireless.com/2013/07/telekom-malaysia-rocked-by-corporate-espionage/
http://www.themalaymailonline.com/malaysia/article/tms-lte-rollout-rocked-by-corporate-espionage
  • 2013 оны 5 сарын 28-ны Английн нэгэн сайтын мэдээлсэнээр Huawei компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Суффолк /John Suffolk/хэлэхдээ аль ч улс оронд тагнуулын ажиллагаа байдаг. Цахим тагнуул бол хоёрдагч мэргэжил гэж мэдэгдсэнийг 2013 оны 5 сарын 28-ны Английн нэгэн сайтад нийтэлсэн байна. http://www.computing.co.uk/ctg/news/2271358/all-governments-use-the-internet-to-spy-and-steal-huawei
http://www.afr.com/p/national/government_hacking_attempts_standard_xGIPPvtufjEaa4xnSsIIhL
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • er hun 2015-11-09 06:34:59
    eruul mendiin salbart medeelel tehnologiin tonog tuhuurumj niiluuleed ehelsen bdag yahiin boljiin ta mini ee
  • Huawei 2014-09-10 09:00:39
    manaih medku l baigaa bolohoos bas iim kiber haldlagad bainga urtuj baigaa baih daa, skymedia-iin tuhuurumjuud chin huawei baihaa te