АНУ хөтөлбөрөө цуцлахаар төлөвлөж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тус улсын худалдааны төлөөлөгчдийн танхимаас Энэтхэг, Турктэй  байгуулсан  худалдааны хөнгөлөлт үзүүлэх  хөтөлбөрөө цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэрээр “Би энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь АНУ, Энэтхэгийн Засгийн газар хоорондоо хөтөлбөрийг биелүүлэхээ амласан. Гэвч Шинэ Дели  Вашингтонд Энэтхэгийн зах зээлд  нэвтрэх боломж өгнө гэж мэдэгдээгүй” гэж онцолжээ. Харин Туркийн хувьд АНУ-ын худалдааны төлөөлөгчдийн танхим Анкараг  хөнгөлөлтийн системийн энэ хөтөлбөрт хамруулахаар сонгоогүй. Учир нь энэ орны эдийн засаг хангалттай хөгжсөн гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Гэхдээ энэ хоёр оронтой байгуулсан хөтөлбөрийг цуцлах шийдвэрийг АНУ-ын конгресс, Турк, Энэтхэгийн Засгийн газарт мэдэгдсэнээс хойш 60 хоногийн дотор хэрэгжихгүй гэж тус танхимаас мэдээлжээ. Харин АНУ-ын зүгээс энэ хөтөлбөрийг цуцалж байгаа нь Энэтхэгийн экспортод бага зэрэг нөлөөлнө гэж тус улсын Худалдааны сайд Ануп Вадхаван хэлжээ. Тэрээр “Манай орны зүгээс  АНУ-д 5.6 тэрбум ам.долларын бараа экспортлоход  ноцтой нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Түүнээс гадна АНУ-ын энэ хөтөлбөрөө 60 хоногийн дотор цуцалсан ч  Вашингтонтой  тогтоосон манай харилцаагаа хадгалж, хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн байна.

“Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.