Монголын хоккейчид алтан медаль хүртлээ
 
Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн өчигдөр өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилтыг гаргалаа.

Манай шигшээ багийн залуус финалд Филиппиний багийг 6:3-аар хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Манай үндэсний шигшээ баг хэсэгтэй Малайзыг 9:5, Сингапурыг 13:3-аар хожсон ч Филиппиний шигшээ багт хожигдсон билээ. Хагас шигшээд талбайн эздийг болох Малайзтай дахин учраа таарч 12:6-аар хожсоноор финалд шалгарсан юм.  

Ийнхүү өчигдөр аваргын алтан медалийн төлөө Филиппиний шигшээ багтай тоглож хожсоноор энэхүү тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлэх болзол хангасан байгаа.  

Манай баг 3:0 харьцаагаар хожиж явсан ч Филиппинчүүд 3 гоол оруулж тоог тэнцүүлсэн. Гэхдээ манай баг үүнээс хойш гоол алдаагүй бөгөөд нэмж 3 гоол оруулж ялалтаа баталгаажуулж, амжилтын эзэд болцгоосон юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-03-11 01:17:10
    Bayar hurgie. Sain baina saluusaa. Ene togloltond orson ornuud manaihaas busad ni tsas mos gej medehgui ornuud gedgiig martalgui beltgelee sain hiigeerei.
  • evropoos 2019-03-10 19:55:35
    bayar hurgie zaluusaa BAYARLALAA ta nartaa Eh ornoo boddog ardchilsan udirdagch nartai baisan bol ene huuhduuded OVLIIN Ordon bariad ogchih bailaa Tegse...
  • зочин 2019-03-10 04:08:46
    талбайн эздийг болох дагавар зев бичиж хэзээ сурнаа гэрэл малаа
    • БАТ & БАТ 2019-03-10 05:48:42
      АЛДААТАЙ БИЧСЭН ХҮН МАЛ БОЛДОГ ЮМ БОЛ ХҮНИЙГ МАЛ БОЛГОСОНООРОО ЧИ МАЛААС ДООР ЮУ БАЙДАГ ЮМ ТЭР НЬ БОЛЖ ДЭЭ ! ! !
  • Зочин 2019-03-10 03:58:23
    Сайхан мэдээ байна. Улам их амжилтыг хүсье...