Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ даваа гараг бүр авах боломжтой
Нийгмийн даатгалтай холбоотой олон асуултыг иргэд бие биенээсээ асууж, сураглаж, чих тавьдаг ч дийлэнх нь буруу ташаа мэдээлэл байх нь бий. Тиймээс энэхүү эрэлт хүсэлтийг харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд, даатгуулагчдадаа зориулан долоо хоног бүрийн  даваа гарагийг нээлттэй өдөр болгон зарласан билээ.  2018 оны дөрвөн сараас эхлүүлсэн энэхүү нээлттэй өдөрт ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөө албаны эх сурвалжаас авдаг бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авснаар таны цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

Иргэн, даатгуулагч танд нийгмийн даатгалтай холбоотой тулгараад буй асуудал байвал, та нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг бол, өндөр насны тэтгэврээ удахгүй тогтоолгох гэж буй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зориорой. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаар “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Та өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулахаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоног бүрийн даваа гарагт иргэдийг нээлттэй хүлээн авч хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь өгөхөөр ажиллаж байгааг дахин дуулгая.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pvvjee 2020-05-17 06:04:34
    sain bnu bi 3sartai jiremsn yma huvarai datgal toloh gsii listende hvreh bolvuu isewel hotsortsnu hariu ogch tusal nu bi ajilsa gard 2sar bolj bga ma nohj blhuu...
    162.158.6.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorjoosaraa  2019-05-21 14:19:39
    1.5jiliig buh eejuuded olgohuu
    66.181.161.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Gereltuya 2019-04-15 07:19:53
    Sain. Bn uu ajilguidliin tetgemj yagaad orohgui bna hugatsaa n heterchle
    66.181.182.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Enhlhagwa 2019-03-17 13:44:57
    Manai hvv Eko konstragshand ajillaj bgaad garsan yma niigmiin daatgalaa tamag daruulah gesen Han uul dvvreg darj ogohgvi bn yah we
    66.181.161.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayarmaa 2019-03-11 16:26:38
    Sain bnuu.vdshin mend. Bi odoo 10 Jil niigem daatgal tolj bgaa yumaa. ajillaasa garchihval Bi huwiaraa niigem daatgal tolood Bair bolon mashin awsan tohiodold n...
    66.181.161.78
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-03-11 04:46:51
    hayg ni
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-11 04:19:10
    Манай Ховд аймгийн нийгмийн даатгалд энэ хамрагдахуу баахан хүнд сурталтай ёс зүйгүй хүмүүс ажилладаг ороод юм асуух гэхээр хэлж өгдөггүй тоодог хүн байдаггүй
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах